Төрийн ордонд ковидын халдвар илэрч, гишүүдийг шинжилгээнд хамруулахаар болжээ

Өнөөдөр /2021.04.07/ Төрийн ордон дахь УИХ-ын гишүүдийн ажлын албаныхныг шинжилгээнд хамруулахаар болжээ.

Учир нь УИХ-ын гишүүний 2 туслахын PCR шинжилгээний хариу эерэг гарсан тул гишүүдийн зөвлөх, туслахууд түргэвчилсэн шинжилгээ өгөхөөр болсон байна.

Харин УИХ-ын гишүүдийг өнөөдөр 14 цагаас АШУҮИС дээр шүлсээр шинжилгээ өгүүлэх ажлыг зохион байгуулах аж.