ЭМЯ: 889 хүнээс Covid-19 илэрч, таван хүн нас барлаа

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Монгол Улсад сүүлийн 24 цагт 12401 хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 889 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 22884 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас таван хүн нас барлаа.

Тодруулбал, 75 настай эмэгтэй, энэ сарын 11-нд онош нь батлагдаж, нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Мөн 55 настай эмэгтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол 34 настай эрэгтэй Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн өвчний улмаас нас барлаа. Мөн  Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 57 настай эрэгтэй, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 61 настай эрэгтэй нас барсан. Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 49 боллоо. Үүнээс гадна 524 хүн эдгэрсэн байна.