ЭМЯ: 856 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

ЭМЯ-ны Хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:

-Монгол Улсад сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 856 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 31339 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас хоёр хүн нас барлаа. Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 80 боллоо. Үүнээс гадна 1060 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 16815 боллоо. Улаанбаатар хотод 744 хүн шинээр, орон нутагт 112 хүн шинээр халдвар авлаа.

Одоогоор 4451 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 2574 хүн нь хөнгөн, 1441 нь хүндэвтэр, 335 нь хүнд, 81 нь маш хүнд байна. Эмнэлэг болон гэртээ нийтдээ 12216 хүн эмчлүүлж байна. Харин эмнэлэгт шилжүүлэх эсэхийг нь шийдэх 2211 хүн дээр тандалт судалгааны баг ажиллаж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 51787 хүн дархлаажуулалтад хамрагдлаа. Нийт 678 276 хүн нэгдүгээр тундаа хамрагдсан бол 212373 хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна. Дүүргүүдийн хувьд Баянзүрх дүүргийн иргэд идэвхитэй вакциндаа хамрагджээ.
Халдвар илэрсэн байдлыг аймгуудаар авч үзвэл: 
  • Улаанбаатар – 744
  • Архангай аймагт – 16
  • Дорнод аймагт – 3
  • Булган аймагт- 2
  • Дархан-Уул аймагт – 24
  • Дундговь аймагт – 2
  • Завхан аймагт – 7
  • Орхон аймагт – 5
  • Өвөрхангай аймагт – 10
  • Сэлэнгэ аймагт – 2
  • Төв аймагт – 31
  • Увс аймагт – 1
  • Ховд аймагт – 2
  • Сүхбаатар аймагт – 7 тохиолдол шинээр тус бүр бүртгэгдээд байна.