Таван шарын төмөр замын гармыг  маргааш 22 цагаас 07-ны өдрийн 06:00 цагийн хооронд түр хаана

Толгойт өртөөнөөс Амгалан өртөө хүртэлх төмөр замын гарамд их засвар хийж байна.

  1. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 396 км, Таван шарын төмөр замын гармыг  засахын тулд энэ сарын 06-ны 22:00 цагаас энэ сарын 07-ны өдрийн 06:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хаана.

Та бүхэн дээрх зургийн дагуу хөдөлгөөнд оролцох боломжтой.

Хөдөлгөөний эрчим багатай цагийг тааруулж дээрх ажлыг зохион байгуулж байгаа тул та бүхэн явах чиглэлээ урьдчилан зөв тооцоолох, хурдаа зөв тохируулах, ялангуяа албан бус замаар явахгүй байхыг УБТЗ онцгойлон анхааруулав.