“Монгол коммент’-ын хөтлөгч М.Батбилэг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга болох уу?

ТВ9 телевизийн “Монгол коммент’-ийн хөтлөгч М.Батбилэгийг сураглах хүн олон болсон. Учир нь тэрээр хамгийн сүүлд телевизүүдийн цар тахлын үед гэртээ байгаа иргэдэд зориулан хийж байсан “Карентин-14′, “Мэдээллийн урсгал’ хөтөлбөрүүдийг хөтөлсөний дараа өөрийн нэрийн хуудас болсон “Монгол коммент’ нэвтрүүлгээ хөтлөхөө больсон нь түүний фэнүүдийг эрэл сурал хийхэд хүргээд буй.

Тэгвэл тэрээр МУ-ын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуульд ажилласан одоо түүнийг тангаргаа өргөхөөр хэвлэл мэдээллийн албаны дарга болно гэх албан бус мэдээлэл байна.

Түүний хувьд улс төрд орохгүй хэмээн удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд харин улс төрчдийн пиарыг хийдэг болж буй бололтой. Дээрх мэдээлэл үнэн эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ.