Гурван явган зорчигч мөргөж гэмтээсэн осол Баянзүрх дүүрэгт гарлаа

Энэ сарын 23-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 280 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 191 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7, орон нутагт таван хүн гэмтсэн бөгөөд хүүхэд өртсөн осол гэмтэл хоёр бүртгэгдсэн бол орон нутагт хоёр хүн амиа алджээ.

Тодруулбал, Нийслэлд 00:00 цагийн орчимд Баянзүрх дүүрэг Дандар баатарын гудамжны замд суудлын автомашины жолооч гурван явган зорчигч мөргөж гэмтээжээ.

Мөн 18:00 цагийн орчимд Баянгол дүүрэг Ард Аюушийн өргөн чөлөөний замд автобус ачааны автомашинтай мөргөлдөж есөн настай зорчигч гэмтсэн байна.

Үүнээс гадна 17:00 цагийн орчимд Сүхбаатар дүүрэг Денверийн гудамжны замд хоёр суудлын автомашин мөргөлдөж 15 настай зорчигч гэмтжээ.

Гудамж замын хяналт шалгалтаар

Иймд жолооч нарыг явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, тээврийн хэрэгсэлд зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэж хөдөлгөөнөө эхлүүлэх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хамгаалах бүс зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, явган зорчигч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо гарц гарамтай хэсгээр зам хөндлөн гарч, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг анзаарч хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.