УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Яриагаа багасгаж ажлаа түлхүү хийцгээх хэрэгтэй байна даа

УИХ-ын гишүүн, ГХ-ны сайд асан Д._Цогтбаатар Дорнын эдийн засгийн чуулга уулзалтанд оролцжээ. Энэ талаараа тэрээр “ХИЛ ГАРААД Л ЗАМ НЬ ТОЛЬ
Хоёр жил гадагш явалгүй байж байгаад Дорнын эдийн засгийн чуулга уулзалтанд оролцохоор явав. Уг чуулганаар ОХУ өөрийн Уралаас дорно орших бүсийг хөгжүүлэх тухай л гол нь яриад байгаа юм. Ингэхийн тулд эн тэргүүнд дэд бүтцээ хөгжүүлэхэд анхаарч буй. Үнэхээр ч дэд бүтцээ зохих хэмжээнд хүргээгүй бол энэ хязгааргүй нутагт хөгжлийн тухай яриад ч хэрэггүй. Харин айл зам дэд бүтцийн хөгжилдөө анхаарч буй нь шууд л харагдаж байна. Хил гараад л зам нь лав Эрхүү хүртэл толь. Би бас нилээд хэдэн жил яваагүй юм байна. Урьд зам өнөөгийнх шиг байгаагүйг нь харин сайн мэднэ.
Урагшаа хил гараад л зам нь бас толь. Бид үнэхээр яриагаа багасгаж ажлаа түлхүү хийцгээх хэрэгтэй байна даа’ хэмээн зураг оруулжээ.