Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга тамгаа сайддаа алджээ

Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын тамгыг сайд нь цоожлоод өгдөггүй гэх албан бус мэдээлэл байна. Уг нь яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар бол Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэгч нь. Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6.9-т зааснаар яамны ажилчдыг томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэн томилох, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах үүрэгтэй.

Гэвч тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлж чадахгүй байгаа аж. Учир нь тэрээр тамгаа сайддаа алдаад удаж байгаа гэх мэдээлэл байна.