БНСУ-аас 255 том хүн, зургаан хүүхэд иржээ

Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу БНСУ-аас 261 иргэнээ эх орондоо авчирлаа. Тэдний  255 том хүн, 6 нярай хүүхэд ирсэн байна. Тус агаарын хөлгөөр нийт 3.8 тонн ачаа тээвэрлэн ирсэн ба үүнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгооны тоног төхөөрөмжүүд байгаа аж.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг,  ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилал, Кентавр, Альфа, Дрийм, Корпорэйт зочид буудлуудад 21 хоног тусгаарлах  бөгөөд ачаа тээшийг ариутган нэгдсэн журмаар олгох юм.