ЭМЯ: Ажиглалтад байсан Турк улсын иргэнээс корона вирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар АНУ, Герман, Турк, Их Британид өвчлөл эрчтэй тархаж байна. Азийн улс орнуудаас Япон улсад халдвар эрчимтэй тархаж байна. Монгол Улсын хувьд зөөвөрлөгдсөн 14 тохиолдлоос 12-нь ХӨСҮТ-д  эмчлүүлж байгаа юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар ажиглалтад 2075 хүн байснаас Турк улсын нэг иргэнээс корона вирусын халдвар илэрчээ. Ингэснээр Монгол Улсад коронагийн халдвар авсан 15 тохиолдлоос 13 нь эмчилгээ хийлгэж байна.  Мөн тусгаарлалтад байгаа иргэдээс 21 сартай хүүхэд халуурч эмнэлгийн ажиглалтад байна.