Приус машин осолдож хоёр хүн амиа алджээ

Сүүлийн өдрүүдэд автомашины ноцтой ослууд гарч, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирсоор байна.  Тэгвэл Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Тахилтын даавааны ар” гэх газар  өнөөдөр өглөө /2020.06.08/ 06:00 цагийн орчимд “Тоёота Приус-11” маркийн автомашин онхолдсон осол гарчээ.

Ослын улмаас  жолооч Ж /50 настай эрэгтэй/, зорчигч М /41 настай эрэгтэй/ нар нас барж, зорчиж явсан 3 иргэн гэмтжээ. Тухайн хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.