Өвөрхангайчууд өөрчлөлтийг хүсч байна

УИХ-ын сонгуулийн 10-р тойрог, Ардчилсан намаас Өвөрхангай аймагт нэр дэвшигч Б.Ганхөлөг, Ч.Даваабаяр, О.Алтангэрэл нар Баян-Өндөр суманд ажиллалаа.

Баян-Өндөр сумын иргэд, сонгогчид өсөлтийг өрх бүрд хүргэх зорилготой Ардчилсан намын нэр дэвшигчдийг дэмжихээ илэрхийлсэн юм.  Тус сумын иргэд ашигт малтмалын лицензийг маш их хяналтгүй олгож байгаад шүүмжлэлтэй ханддаж байна. Харин малчид сүүлийн жилүүдэд бэлчээрийн асуудал хамгийн их хүндрэлтэй байгааг хэлж байв. Үлийн цагаан огтоно маш их ихссэн нь бэлчээргүй болох аюулд хүргэжээ. Бэлчээрийн хомсдолын асуудлыг ганц Баян-Өндөр сум биш очсон сум бүрт тулгамдсан асуудал болоод байгааг малчид нэр дэвшигчдийн уулзалтын үеэр хэлсээр байгаа юм.

Хоёр жилийн өмнө Сүхбаатар аймгийн зарим суманд хонь нь огтоно барьж идсэн тухай мэдээлэл гарч монголчуудыг цочирдуулж байв. Дан ганц хонь гэлтгүй ямаа ч огтоноор хооллох үзэгдэл Хэнтий аймагт ч  гарсан байдаг. Бэлчээрийн даац хэтэрч, байгалийн сэргэх чадвар нь буурсан газар нутгийн хэмжээ улам бүр нэмэгдсээр байгааг энэхүү хонь, ямаа нь хулгана идсэн тохиолдлууд гэрчилнэ.

Тэгвэл Өвөрхангай аймагт бэлчээр нутгийн хомсдол үүсч байгаа нь мал нь огтоноор хооллосон дээрх аймгуудын асуудал давтагдах магадлалтай байна. 

Тиймээс Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумынхан өөрчлөлт хийнэ гэдгээ хэлж, нэр дэвшигчидэд амжилт хүслээ.

Өвөрхангай аймгийн БАЯН-ӨНДӨР сум

#УУЛЗАЛТ: Өвөрхангай аймгийн БАЯН-ӨНДӨР сумын иргэд, малчидтайгаа уулзаж, тэдний өмнө бодитой тулгамдаж буй асуудлаар ярилцлаа Манай аймагт, ялангуяа Баян-Өндөр суманд цөлжилттэй холбоотой бэлчээрийн асуудал маш хүнд байна. Бэлчээргүйдсэн гол шалтгаан бидний яриад, шүүмжлээд байгаа үлийн цагаан оготно шүү дээ. Үлийн цагаан оготныг яаралтай устгах арга хэмжээ авахгүй бол бэлчээргүй болох аюул яг дэргэд иржээ. Зуншлага тааруу байгаагаас оторлож яваа малчид маань одоо хүртэл нутагтаа буцаж ирээгүй байна. Цаашлаад бэлчээрийн даац маш их хэтрэлттэй, ашигт малтмалын лицензийг ямар ч хяналт, стандартгүй ихээр олгож байгаагаас Баян-Өндөр сум хүндхэн нөхцөл байдалд байна.Бидний уулзалтад хүрэлцэн ирж, санал шүүмжээ харамгүй хуваалцсан та бүхэнд баярлалаа. #ХАЛЪЯ #САЛЪЯ #СОЛЬЁ

Posted by Gankhulug Batkhuu on Tuesday, June 9, 2020

Эх сурвалж: Batkhuu Gankhulug