Монголын үндэсний бөхийн холбооноос зөвлөмж гаргажээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнгөрсөн сард хуралдаж наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргасан. ‪Бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сур харвааг телевиз болон цахим орчноор дамжуулан олон түмэнд түгээхээр төлөвлөөд байгаа юм. Мөн улс, аймаг, сумдын наадмыг долдугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг зохион байгуулах шийдвэр гаргажээ. Түүнчлэн улс, аймаг, сумын наадамд барилдуулах бөхчүүдийн тоог зааж өгсөн байна. Тодруулбал, улсын наадамд 512, аймгуудын наадамд 128, сумдын наадамд 64-өөс илүү бөх барилдуулахыг хоригложээ. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, орон нутгийн үндэсний бөхийн холбооддоо хандан дараах зөвлөмжийг гаргасан байна.