Туул голд живж байсан хоёр эмэгтэйг аварчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Адам Ева”-ийн хөшөөнөөс баруун зүгт 500 метрт “Туул” голд 2 хүн живж байна гэсэн дуудлага 2020.06.11-ний өдрийн 17:42 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн Х /17 настай, эмэгтэй/, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн М /20 настай, эмэгтэй/ нарыг “Туул” голд живж байсныг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.