“СОНГОЛТОО БАТАЛГААЖУУЛЪЯ” НЭВТРҮҮЛЭГТ ХУУЛЬЧ Ч.ӨНӨРБАЯР ОРОЛЦЛОО

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог нийслэлийн Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Чадраабалын Өнөрбаяр залуусын “Сонголтоо баталгаажуулъя” нэвтрүүлэгт зочноор оролцжээ.

Тэрбээр энэ үеэрээ “Миний аав номчийн толгой өөдөө гэж захидаг байсан. Ном эрдэм хөөх юм бол чиний амьдрал үргэлж өөдөө л явна. Хүчирхэг явах, орон зай эзлэх, бусдын өмнө манлайлах хүч бол эрдэм ном, боловсрол. Монголын ирээдүй болох залуусынхаа оюунд хөрөнгө оруулалт хийе гэсэн бодол тээж “Эрх зүйт ёс” санг үүсгэн байгуулсан” гэжээ.