МХЕГ, ХӨСҮТ, ОБЕГ-ын ажлын хэсэг Булган боомтод ажиллалаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ЭИХХЦХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар, болон ХӨСҮТ, ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд 2020.06.15-ны өдөр Ховд аймгийн Булган боомтод ажиллаж коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хилийн нэвтрэх цэг дээр анхаарах асуудал, Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам, нэг удаагийн хувцас өмсөх, тайлах дараалал сэдэвт сургалтуудыг зохион байгуулж байна.

Сургалтад Булган боомтын Гаалийн газар, Хилийн шалган нэвтрүүлэх алба, Авто тээвэр, Булган сум дахь Онцгой байдлын тасаг, Сум дундын эмнэлэг, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч МоЭнКо ХХК, Эй Эл Жи Ти ХХК хамрагдаж, санал солилцон, халдварт өвчнөөс уридчилан сэргийлэх дадлага туршлагыг нэмэгдүүллээ.

Хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааны бэлэн байдал, термокамерын үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэл хэрхэн явагдаж байгааг газар дээр нь шалгаж, бэлэн байдлыг цаг ямагт хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.