МАН-аас УИХ-ын 29-р тойрогт нэр дэвшигч Ж.Алдаржавхлан хүний хийсэн ажлаар хүүдэгнэж байна

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан төсвийн 40 гаруй сая төгрөгөөр тайлан нэртэй өөрийн сурталчилгааны сэтгүүлийг хэвлүүлснийг хэвлэлийнхэн бичиж буй. Тэгвэл тэрээр сонгуулийнхаа сурталчилгааг хийж Хан-уул дүүргийн иргэд, сонгогчидтой  уулзахдаа хүний хийсэн ажлыг өөрөө хийсэн хэмээн хээв нэг ярьж яваад иргэд бухимдалтай байна.

Тодруулбал Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Хан-Уул дүүргийн удирдлагууд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ХУД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын автобусны буудлын хойно байрладаг 2,2 га ногоон байгууламж бүхий талбайг тохижуулан засаж, “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг хийж олон нийтийн талархлыг хүлээж байсан билээ. 

Тус 2,2 га талбайг 2011 онд Нийслэлийн төлөвлөлтөөр барилгажилтанд оруулахаар төлөвлөсөн байсан боловч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, шүүх хуулийн байгууллагаар асуудлыг шийдүүлснээр 2012 онд  иргэдийн талд шийдвэр гарч, мөн нийслэлийн удирдлагууд иргэдийн саналыг дэмжин, захирамж гаргаж иргэдэд хэрэгцээ шаардлагатай бүхий л цогц үйлчилгээг үзүүлэх цэцэрлэгт хүрээлэн байгуулж байсан юм.