Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт оржээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК-ийн Москва–Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь энэ сарын 24-ний өдрийн 20:00 цаг болж өөрчлөгдсөн байна.

Дээрх нислэгээр нутаг буцах иргэд онгоцонд суухынхаа өмнө коронавируст халдварын шинжилгээ заавал хийлгэсэн байхаас гадна тусгаарлах байр, тусгаарлах байр руу хүргэх автобусны төлбөрүүдийг хийсэн байх ёстой юм.

Нутаг буцах хүсэлтээ гаргасан иргэд МИАТ ХК-ийн Москва хот дахь Төлөөлөгчийн газар /+79859893219/ болон МИАТ ТӨХК-ийн Тийз борлуулалтын салбар /БЗД 26-р хороо Их монгол гудамж -307, ENCANTO MALL 1 давхарт, Утас: +976-11-322118, Имэйл: ttt2@miat.com /-тай холбогдож билетээ бичүүлэх боломжтой аж.

Эх сурвалж: ОХУ дахь Монголын Элчин сайдын яам