Шар Энхээ хар тамхины хэргээр найман жилийн ял сонслоо

 Э.Энхбатын хувьд “Шар Энхээ” гэх нэрээр олонд танигдсан. Түүний Хан-Уул дүүргийн нутагт байх “Ривер гарден” хотхон дахь гэрт нь Э.Насанжаргал, Цолмон, Чинзориг нар өнгөрсөн оны тавдугаар сард өмнөд хөршөөс оруулж ирсэн мансууруулах бодисоо хүргэн өгч байхдаа үйлдэл дээрээ баригдсан юм.