ОБЕГ: Нүхэн жорлонд унасан согтуу хүнийг аварчээ

Онцгой байдлын алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан иргэнийг аварчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 30 хороо, Хилчин хотхоны нийтийн байрны нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлага өчигдөр /2020.11.22/ орой 23:44 цагийн орчимд Онцгой байдлын газарт ирсэн байна. Энэ дагуу аврах ангийнхан очиход 30 настай эрэгтэй Т нь согтуу, нүхэн жорлонд унасан байсныг гаргаж, цагдаагийн гуравдугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоож согтууруулах ундааны борлуулалт, хэрэглээг түр хориглоод буй. Гэсэн ч  архидан согтуурсан, зөрчил гаргасан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.