Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна

Жил бүрийн гуравдугаар сарын 08-нд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Тэгвэл энэ жил  ирэх даваа гарагт Март 8-ны өдөр тохиож байгаа тул бүх нийтээр амрах юм.

Дашрамд дурдахад НҮБ-аас энэ жилийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий нийтээрээ “Choose To Challenge” буюу жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг бүгдээрээ тэмцье гэсэн уриан доор тэмдэглэх аж.