Өчигдөр 8110 иргэнийг вакцинжуулсан байна

Өчигдрөөс эхлэн өргөн хүрээний вакцинжуулалтыг эхлүүлсэн. Өчигдрийн 18:00 цагийн байдлаар 8,110 иргэн буюу төлөвлөсөн хүнийхээ 60.2 хувийг дархлаажуулаад байгааг НОК-оос мэдээллээ.

Вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажиллаж байгаа бөгөөд ХӨСҮТ-өөс дахин таван цэг нэмж, нийт 40 цэг ажиллаж байна.

Эдгээрт нийт 360 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, өнөөдөр 13470 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөжээ.

Өнөөдөр вакцинжуулалтад хамрагдсан иргэдийг дүүргээр харуулбал,

  • Баянгол дүүрэгт 1691
  • Баянзүрх дүүрэгт 1636
  • Сүхбаатар дүүрэгт 1312
  • Сонгинохайрхан дүүрэгт 572
  • Налайх дүүрэгт 449
  • Чингэлтэй дүүрэгт 360
  • Багануур дүүрэгт 243
  • Багахангай дүүрэгт 40 иргэнийг тус тус вакцинжуулжээ.

2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс буюу дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна.