М.Оюунчимэг гишүүний хүү ЭМДЕГ-т газрын даргаар хууль зөрчин томилогдсон уу

Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар ажиллах болжээ.  Түүнийг өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур дээрх албанд томилжээ. Хамгийн гол нь энэ албыг хаших хүн нь наймаас доошгүй жил төрийн албанд ажилласан, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх зэрэг шаардлага тавигддаг ч Б.Энхмөрөнгийн хувьд хангаагүй гэх мэдээлэл байна. Тэрбээр гадаадад боловсрол эзэмшиж Монголдоо ирээд гурван жил л болж байгаа аж.

Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тодруулахад “Б.Энхмөрөн манайд ажилладаг’ гэх мэдээллийг өгсөн юм. 

Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүүгээ хууль зөрчин газрын даргын албан тушаал томилогдоход нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлага ч үүсээд байна.