ШУУД: 103 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-наас “Ковид-19” халдварын тухай ээлжит мэдээллээ хийж байна / 2021.03.12/

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:

-Өчигдөр нийт 19341 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 103 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс нэг тохиолдол нь тусгай үүргийн онгоцоор зөөвөрлөгдөн ирсэн. Монгол Улсад батлагдсан Covid-19-ийн нийт тохиолдол 3134 болсон бол Улаанбаатар хотын нийт өвчлөл 2789 боллоо. Сүүлийн 24 цагт 60 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Шинээр халдвар авсан хүмүүсээс 92 нь ойрын хавьтал, 11 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Халдварын эх уурхай нь тодорхойгүй хүмүүс Баянзүрх дүүргийн 6,14,25,26, Сонгинохайрхан дүүргийн 5, Чингэлтэй дүүргийн 6, Сүхбаатар дүүргийн 1, 10, 15-р хороонд амьдардаг гэсэн мэдээлэл өглөө.