ЭМЯ: Covid-19-ийн 169 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-наас “Ковид-19” халдварын тухай ээлжит мэдээллээ хийж байна /2021.03.13/

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:

-Өчигдөр нийт 19319 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 169 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын нийт өвчлөл 2958 боллоо. Сүүлийн 24 цагт 48 хүн эмчлэгдэж гарлаа. Халдвартай нь тогтоогдсон иргэдийн 156 нь ойрын хавьтал бол 13 тохиолдлын халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.