Цасанд мал дарагдсан гэж дуулснаас элсэнд дарагдсан гэж дуулсангүй ээ!!!!

  • Цасанд мал дарагдсан гэж дуулснаас элсэнд дарагдсан гэж дуулсангүй ээ!!!

10 малчин амиа алдсан шалтгаан нь шуурганд бус шуналдаа хөтлөгдсөн олборлогчид тэдэнд лиценз өгсөн төрд бий!!!

Ганцхан удаагийн шуурганд 10-аад малчин амиа алдлаа. Хамаг бурууг нь тэнгэрт тохож, байгалийн аюулт үзэгдэл гэж нэрлээд , амиа алдагдсдад эмгэнэл илэрхийлээд өнгөрөх зүйл энэ биш ээ. Нэг удаагийн шуурганд 10-аар нь алдаад байвал цаашид Монголд малчин гэж үлдэх үү? Өмнө нь шуурга болж л байсан.Ингэж олноороо амиа алдаж байсан билүү? Мал ЦАСАНД дарагдлаа гэж сонсч байснаас ЭЛСЭНД дарагдлаа гэж сонсч байсангүй. Энэ бол Монгол улсад ЦӨЛЖИЛТ гамшгийн хэмжээнд хүрснийг илтгэж байна. Цөлжилтөөс хамгаалах “шүхэр” болсон ой мод, гол усаа алтны төлөө ухсаны л гор. Алт олборлоод Монгол улс хөгжсөн үү? Алтны компанитай хэдхэн гэр бүлийг л Арабын шейх шиг болгосон. Тэднийг хагартал баяжуулсны хариуг хэдэн малчин амиараа төлөх вэ? Монголын өв соёл, тусгаар тогтнолыг хадгалж , хөдөө хөхөрч гадаа гандаж, жинхэнэ хөдөлмөрөөрөө амьдарч яваа хүмүүс бол малчид шүү. Харин тэднийг амжиргаанаас нь салгаж, ус бэлчээрийг нь лиценз хэмээх цаасаар дээрэмдэж байгаа хүмүүс бол ОЛБОРЛОГЧИД. Тэдэнд ухах зөвшөөрлийг нь төрөөс өгдөг. Хэрвээ Монголын төр ойн сан, усны сав газарт лиценз олгож, олон гол мөрөн ширгээгээгүй бол ийм шуурга болж хүмүүс амиа алдах нөхцөл үүсэх үү?

1. Хангайн нурууны өврөөс эх авч говь цөлийг чийгшүүлж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж ирсэн Онги голын эхийг алтныхан онгичсоор ширгээсэн

2. Хамгийн олон аймгийг дамжин урсдаг Орхон голын эхийг алтныхан улаанаар урсгасан

3. Байдрагийн голын сав газрыг тэр чигт нь ухсаар Бөөн цагаан нуурыг нүд аниулаад амжсан

4. Хараа,Ерөө, Онон, Туулын сав газар… тэдэнд ухаагүй гол мөрөн Монголд үлдээгүй дээ. Нүдээр очиж үзсэн хүний хувьд хэлж байна.

Цөлжилт Монгол орныг урдаас нь хойш нь “идэж” эхэлсэн. Говийн малчдаас эхэлж, хангайн малчид, эцэст нь хот суурин газрын бид ч ЦӨЛЖИЛТ хэмээх аюултай нүүр тулна.
Шуурганд амиа алдсан малчдыг шуугиад өнгөрөх биш. Цаад шалтгаан нөхцлийг нь тогтоож цөлжилтөөс хамгаалахын тулд ойн сан, усны сав газраа ухуулахаа зогсоогооч!! Урт нэртэй хуулийг хулгайч нар аль хэдийн хийдүүлчихсэн Хамгийн сүүлд У.Хүрэлсүхийн Засгийн газрын тогтоолоор Хөвсгөл, Сэлэнгэ, Баянхонгор аймагт гурван лицензийг урт нэртэй хуулийн үйлчлэлээс гаргачихсан шүү. Уул ус ухуулахгүй гэж хамгийн чанга орилсон У.Хүрэлсүх л ийм шийдвэр гаргахаар алтны компаниудын ЛОББИ аймаар байгаа биз!!! Улс төрд Мөнгө шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж байна.
Таны миний аав ээж ахан дүүс үр хүүхэд малынхаа араас яваад хээр амь насаа алдвал яах уу? Тэр хүмүүсийн өмнөөс элэг эмтэрч байна.

Сэтгүүлч Б.Отгон 2021.03.15