Тээврийн болон зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

Улаанбаатар хотын хэмжээнд Covid-19 халдвар хурдацтай тархаж байгаагаас дотоод дахь халдварын 3678-д хүрээд байгаа. Эрүүл мэндийн яам нийслэлийн хэмжээнд 28 хоногийн хатуу хөл хорио тогтоох саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн ч зөвшөөрөөгүй, хэсэгчлэн хорио тогтоох байдлаас халдвартай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж, зэрэглэлийг нэг шатаар ахиулаад байгаа. Тэгвэл халдвар олон газрыг хамрахаас сэргийлж, өнөөдрөөс /2021.03.17/ дараах газарт тээврийн хэрэгслээр болон явганаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Үүнд:

  • Home Plaza-гийн Зүүн уулзвараас жанжин зах руу нийлдэг гарц,
  • Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд уулзвараас Нарантуул захын баруун урд уулзвар,
  • Саруул хорооллын хойд нүхэн гарц, Баянмонгол хорооллын хойд нүхэн гарцаар авто замаар явганаар болон тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлав.
Цагдаагийн газрын хэмжээнд алсын 5 постод цагдаагийн 8, онцгой байдлын 2, нийт 10 алба хаагч үүрэг гүйцэтгэж 37 тээврийн хэрэгсэлтэй 62 иргэнийг нэвтрүүлж, 21 тээврийн хэрэгсэлтэй 31 иргэнийг гаргаж, 53 тээврийн хэрэгсэлтэй 87 иргэнийг буцааж ажилласан.
Тусгаарлах байрны хамгаалалтын талаар:
1. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо БиЖи зочид буудалд 2021 оны гуравдугаар сарын 12-ны 01.23 цагт Бүгд найрамдах Япон улсаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 33 том хүн 5 хүүхэд нийт 38 иргэнийг тус зочид буудалд байрлуулж, хамгаалалтанд цагдаагийн нэгдүгээр хэлтсээс үүрэг гүйцэтгэн ажилласан.