Хилийн цэргийн алба хаагчид харуулын даргаа буудаад оргон зайлжээ

Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн ангид хугацаат цэргийн алба хаагчид өнгөрсөн шөнө харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 19 настай хоёр алба хаагч харуулын даргаа буудаад оргон зайлсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Хил хамгаалах ерөнхий газраас өчигдөр шөнө нисдэг тэрэг гарч, цэргүүдийг эрэн хайж байна гэлээ.