COVID-19: Ахлах ангийн хүүхдэд өгөх зөвлөгөө

Коронавируст халдварт “Ковид-19” халдварын үед ахлах ангийн хүүхдэд өгөх зөвлөгөө мэдээллийг хүргэе.

COVID-19 халдвараас сэргийлэхийн тулд:

1. Үе тэнгийнхний уулзалтад очихгүй байх

2. Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх

3. Тоглоомын талбайд тоглохгүй байх

4. Зайлшгүй гэрээс гарах тохиолдолд маск зүүх, 2 цаг тутамд маскийг солих, гараа угаах, халдваргүйжүүлэх

5. Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, 3-4 удаа агааржуулалт хийх

6. Хувийн аяга, таваг, халбага хэрэгслээ бусадтай солихгүй байх

7. Хувийн гар, нүүрийн алчуур, цагаан хэрэгслийг угааж индүүдэх

8. Өдөрт 2-3 удаа халуун хоол идэх

9. Аливаа дэлгэцийг (ТВ, компьютер, гар утас)-ыг нэг дор 2 цагаас илүү үзэхгүй, дунд нь 30 минутаас 1 цаг амрах

10. Өдөр бүр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх

11. Оройн 22 цагт унтах

Бусад цочмог өвчнөөс сэргийлэх:

1. Хаврын улиралд дулаан хувцаслах

2. Даарснаас үүдэлтэй амьсгалын замын цочмог халдвар (ханиалгах, халуурах, хоолой өвдөх, гайморит)-аас сэргийлээрэй.