Хөл хориог дахин сунгах эсэхийг ӨНӨӨДӨР шийднэ

Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан хийх бөгөөд хуралдаанаар хөл хориог дахин сунгах эсэхийг эцэслэн шийднэ.

ЭМЯ-наас хөл хориог 7-14 хоног сунгах саналыг УОК руу оруулсан юм. УОК энэ асуудлаар хуралдаж ЭМЯ-ны саналыг дэмжсэн бөгөөд Засгийн газрын хуралдааны дараа олон нийтэд зарлах аж.