Р.Эмүжин: Оюун-Эрдэнэ зодууллаа гэх юу ч биш ээ, улсаа самарна л гэнэ шүү дээ

Харийн орнуудын хамгийн хар технологийг Монголд нутагшуулж, монгол хүний итгэл үнэмшил, бахархал, үнэ цэнийг үгүй хийж буй Баттулга гэдэг хүний арга барил, яахаас ч буцахгүй байдлыг харахаар яах аргагүй л ” Өндөр төрд өөдгүй луйварчин гарсныг өглөө бүр сануул” гэж хэлмээр бодогддог доо. Өнөөдөр мөрөөрөө ажлаа хийж яваа Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ хөх няц болтлоо Хүрэлсүхэд зодууллаа л гэлцэж байна, өнөөх нь өглөөнөөс орой хүртэл зодоон цохионгүй ажлаа хийгээд л явж байх юм. Оюун-Эрдэнэ зодуулах тухай шуугиан юу ч биш шүү дээ. Орон нутагт, аймаг, сум, дүүргүүдэд Монголыг дараагийн Мъянмар болгох супер төлөвлөгөөний дагуу өдрийн 30-40 мянган төгрөгний цалинтай сошиал ажилд залуусыг аваад эхэлсэн. Тэр нь хөөрхөн урамшуулалтай. Яг сүлжээний бизнес шиг. Илгээсэн мэдээг паблик тохиргоотой таваас дээш грүппт шэйрлэвэл цалин нь 50к буюу түүнээс дээш болж өдрөөр нэмэгдэнэ. Яг энэ технологийг Д.Трамп хэрэгжүүлж, төрийн ордон руугаа гэмгүй залуусыг дайруулж, өчнөөн хүний амь эрсэдсэн. Гэтэл тэр нь ердөө хэдхэн аккаунтаас цацаж, даруй 40, 400, 400 мянга болон үржиж, цус урсгахдаа тулсан хэрэг болж өргөжсөн. Мъянмар харин учраа олохгүй байж байгаад одоо гох дараад нэг амь, сум шүршээд хэдэн арван амь үрэгддэг газар болчихлоо. Баттулгын баг одоо баахан худал мэдээ, хоосон цуурхал дэгдээнэ. Орон даяар байгуулж буй сошиал сүлжээгээ ашиглана. Гар утсанд чинь хувийн чатаар улс төрийн мэдээ ирнэ. Ямар ч тохиолдолд хувьсгал нэрээр цуст мөргөлдөөн гаргах гэж оролдоно. Үүндээ учир мэдэхгүй залуусыг ашиглана. Талбай дээр оч, 50-100к өгье гэж таны хүүхдийг өчигдөр оройныхтой адил ухуулна. МАН төдийгүй АН-аас нэр дэвшихээр яригдаж буй бүх хүн хэн ч биш болтол хар PR дээд цэгтээ хүрнэ. Танд хүндлэх, сонгох хэн ч үлдэхгүй болтол харлуулна. Цагдаа, иргэн хоёр алалцаж, хүний амь үрэгдэх тусмаа түүнд сайн. Орон даяар онц байдал зарлаж, Зэвсэгт хүчин хөдөлгөх гэж улайрна. Тэртэй тэргүй ковидтой тэмцээд цуцаж буй цагдаа, онцгой байдлынхан төр самарч, түмэн үймүүлэх оролдлого болгоныг сахиж зогссоор туйлдаа хүртэл ядарна. Тэгээд ноён Дон Баттулга үүнийгээ хувьсгал гэж нэрлэнэ. Тэр ялагдлаа, хууль зөрчсөн үйлдлүүдээ, хэт улайран зүтгэж буй ухаангүй алхмуудаа хүлээн зөвшөөрч хэзээ ч чадахгүй. Хавар, зун, намрын турш, Мъянмарт цус урсгах эхлэлийг тавьсан, Америкийн PR компанид төлсөн мөнгөнийхөө оронд үүнийгээ үйлдэл болгон хэрэгжүүлнэ. Түүнтэй өрсөлдөх МАН, түүний оронд АН-аас дэвших хүн бүр хэн ч биш болтол хар будаг цацна, халтар шавхайд хутгана, гагцхүү тэр өөрөө энхийн цагаан тагтааны дүрд тоглох гэж энгэрээсэа сүү асгахаас бусдыг хийнэ. Энэ улс орон, ард түмнийг Баттулгыг дэмжигчид л хүн, бусад нь хөлснийхөн болгож хагалан бутаргана. Баттулгыг дэмжигчид л эх оронч, бусад нь урвагч болгон зарлана. Хоёр, бүр гурав хуваагдаад хоорондоо алалцах нь түүнд ашигтай. Яагаад гэвэл түүнд өөр гарц үлдээгүй. Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл гээд бүх эрх мэдэл бүхий байгууллагууд одоо шинэ хуулиудаар Ерөнхийлөгчийнх байхаа больсон. Парламент, Засгийн газар, Ерөнхийлөгч гурвыг 30 жил дайсагнуулсан шалтгаанууд шинэ Үндсэн хуулиар үгүй болсон. Тэгвэл юуны төлөө вэ? Тэр үйлдсэн гэмт хэрэг болгоныхоо төлөө хуулиар бол шалгуулах ёстой. Тэр зүгээр л гэмт хэрэгтэн болохоос, өөрөө өөрөөсөө айж байна. Түүнийхээ төлөө ард түмнээ ч золихоос буцахгүй байна. Эх орноо ч ивж өгөхөөс эмээхгүй байна. Тиймээс ч Үндсэн хууль хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчийн засаглалын санал асуулгад хэдэнтээ шахсан, хэдэнтээ албадах гэж зүтгэсэн. Тэр Элбэгдорж, Баяр хоёроос Тавантолгойгоо л өгчих гэж гуйж байсан. Тэд татгалзсан. Тэгвэл тэр одоо Тавантолгойн хууль бус эзэн. Тавантолгойн нүүрсийг зөөж, хэдэн жолоочийнхоо амийг золин олж буй мөнгө болгон түүний төмөр зам руу ордог. В.Путины аль эрт хэрэггүй гэж хэлсэн, Оросын стратегийн бодлогын гадна хаягдсан төмөр зам руу зарим нь орж, үлдсэн нь цуст жагсаал, хар PR, сошиал аллагад зориулагддаг. Тиймээс гэр бүл, үр хүүхдээ ковидоос гадна Баттулгын санаархлаас хамгаалж авч үлдэх хэдэн сарын дуулиант амьдрал монголчуудыг хүлээж байна. Алдаж болдоггүй албан тушаал, өгч болдоггүй эрх мэдэл, бууж болдоггүй сэнтий юм уу? Дөрөвхөн жил Ерөнхийлөгчөөр суучихаад ингэж арчаагүй зууралдаж байгаа юм чинь, дахиад зургаан жил болсон бол сэнтийгээ тэврээд сэлгээгүй хаанчлах гээд үхэн зүтгэх байлаа. Оюун-Эрдэнэ зодууллаа гэж цуурах юу ч биш ээ, орь залуухан үр хүүхдийг чинь төв талбайд хөлсний жагсагч, хөөрхий нэгэн амь болгох ойрхон шүү. Тэгэхдээ эх орон, тусгаар тогтнолоо алдахаас айдаг үеийн үед өвлөгдсөн айдсыг чинь ашиглана! Түүний хүссэнээр МАН тараг, хамаагүй. Тэгээд ковидын халдвартай хэн тэмцэх юм, хэн муу хэлүүлээд зүтгэх юм. Төргүй болчихсон түмнийг барж идэх үү, барьж дуусгах уу? Парламентийн засаглалтай улсын эрх баригч намаар тоглоно гэдэг төргүй болно гэсэн үг, үүнийг Баттулга муу ч гэсэн, бөх ч гэсэн мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Тиймээс ковидоо ялчихаад, сонгуулиа дуусгачихаад МАН-аа тараая, аль эрт тарж бутарсан АН-аа ч үгүй болгоё, тэгээд үү, тэгээд Баттулга нь үлдэх үү? Баттулга л хүн, бусад нь новш билүү. Тэгээд Баттулга ганцаараа засаглаад үлдэхэд “Чи бол новш” гэж шуудхан хэлэх шумуул ч байхгүй болно, тэр үүнийг л хүсдэг. Монголын заяа түшихэд залуу үе өөр болж байна.
Эх сурюалж: Р.Эмүжин
https://web.facebook.com/%D0%AD%D0%BC%D2%AF%D0%B6%D0%B8%D0%BD-553678738053852