31 настай эрэгтэй Хилэнтийн гүүрнээс үсрэхээр завджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим 13 дугаар багийн Мөрөн сумаас урд зүгт Дэлгэрмөрөн голын Хилэнтийн гүүрнээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг өчигөдөр хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид тус өдрийн 15:23 цагт очиж 32 минут ажиллан иргэн С, 31 настай, эрэгтэйг аюулгүй болгон гүүрэн дээрээс буулган 15:55 цагт аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.