ЭМЯ: Сувилагч ковидын халдваргүй байсан

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн КОВИД-ын эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас барсан байна. Энэ талаар ЭМЯ-аас тодруулахад “Өнгөрсөн шөнө халдвартай бүсэд ажиллаж байсан сувилагч амиа алдсан хэрэг гарсан нь үнэн. Тухайн сувилагч өвчтөнүүддээ эмчилгээ хийж дуусгасан байсан. Зарим хэвлэлээр ковидын халдвар авсан гэх мэдээлэл гарсан байна. Сувилагч тухайн өдрийн өглөө шинжилгээ өгч хариу нь сөрөг гарсан. Амиа алдсан учир шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа’ гэв.