Эдгэрсэн хүмүүсийн тоо халдвар авсан хүмүүсийн тооноос давжээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1128 шинэ тохиолдол бүртгэсэн ч эдгэсэн хүн 1308 байв.

Өчигдөр буюу энэ сарын 4-нд 1015 шинэ тохиолдол илэрч, 1401 хүн эдгэсэн гэж мэдээллээ. Сүүлийн хоёр өдөр дараалан эдгэрсэн хүмүүсийн тоо халдвар авсан хүмүүсийн тооноос давснаар эмнэлгүүдийн ачаалал буурах, халдвар тархалтыг хумих зэрэг ач холбогдолтой.

Гэвч энэ бямба гарагт хатуу хөл хориог цуцлан, улаанаас улбар шар түвшин рүү орно. Иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг нээснээр халдвар дахин огцом өсөх эрсдэлтэйг ЭМЯ анхааруулав. Иймд иргэд шаардлагатай бол гадуур гарахгүй байх, амны хаалт, гар ариутгагчийг тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.