Дуучин Т.Минжинсор, Э.Номин-Эрдэнэ нар “хандлагаа өөрчилье’ хөдөлгөөнд нэгдэхийг залууст уриаллаа

Охидын “Спайк’  хамтлаг одоогоос 20 жилийн өмнө залуусыг байлдан дагуулж байсан боловч удалгүй тарж өөр өөрсдийн уран бүтээлийг хийх болсон. Тэгвэл тус хамтлагийн дуучин Т.Минжинсор, Э.Номин-Эрдэнэ нар “хандлагаа өөрчилье’ хөдөлгөөнд нэгджээ. Тэд энэ талаараа “Бид хоёр нэгдлээ. Гэр бүл найз нөхдөөрөө хамгийн ойр байдаг Богд ууланд гарч аз жаргалын дээдийг мэдэрдэг. Тиймээс бид Богд уулаа тохижуулах аянд нэгдэж байна та бүхэн бас нэгдээрэй’ хэмээн инстграмм хуудсаараа дамжуулан уриалсан байна.

Тэд өөрсдийн соло карьерийг эхлүүлж хэсэг хугацаанд уран бүтээлээ туурвисан ч мөн л тэгэсгээд нам жим болцгоосон. Энэ тус тусын амьдралаа зохиосонтой ч холбоотой. Дуучин Номин нэг хүүхэдтэй бол, Минжинсор хөөрхөн ихэр охидын ээж болоод удаж буй билээ.