Зөвшөөрөлгүй сугалааны үйл ажиллагаа явуулж буй 26 иргэн, ААН-ийг шалгана

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал тусгай зөвшөөрөл авалгүй, хууль бусаар хонжворт сугалааны үйл ажиллагаа зохион байгуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагыг шалгана гэлээ.

Хонжворт сугалааг ААН-ийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу холбогдох байгууллагаас зөвшөөрлөө авсны үндсэн дээр зохион байгуулах ёстой байдаг.

Тэрээр “Телевиз болон сошиал орчинд хонжворт сугалааг маш ихээр зохион байгуулж байна. Хонжворт сугалааг ААН-ийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу холбогдох байгууллагаас зөвшөөрлөө авсны үндсэн дээр зохион байгуулах ёстой байдаг. Зөвшөөрөл авсан байгууллага, иргэн орлогын 40 хувийн татвараа татварын албанд тайлагнах ёстой. Одоо хонжворт сугалаа зохион байгуулж буй иргэн, ААН-үүд зөвшөөрлөө авсан эсэхийг татварын алба нягталж байна.  Сугалаа зохион байгуулж буй 26 ААН, иргэн байгаа гэсэн мэдээллийг бид авсан ба цагдаагийн байгууллагад хандахын сацуу тэдгээр  иргэд, байгууллагуудад ч мэдэгдэл хүргүүлсэ. Үүнд татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна’ гэв.