Хаданд хавчуулагдсан иргэнийг аварчээ

Өнгөрсөн амралтын өдөр Мэлхий хаданд хүн хавчуулагдлаа гэх дуудлага Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдалд иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Л.Чинбатаар ахлуулсан аврах бүлгийн долоон алба хаагч аврах ажиллагааг зохион байгуулж иргэний амь насыг аварчээ.

Тиймээс иргэдийг амралт зугаалгаар явахдаа болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.