ХЭҮК-т энэ сарын 5-ны байдлаар хүний эрхийг хязгаарласан гэх нийт 198 гомдол иржээ

МУ-ын төр засаг Корона вирусийн  цар тахлаас сэргийлэх зарим арга хэмжээ нь иргэдийн эрхийг зөрчиж байна гэх шүүмжлэл одоо ч үргэлжилсээр байгаа. ХЭҮК-т энэ сарын 5-ны байдлаар нийт 198 гомдол санал ирсэн байна.

Хүснэгтээс харахад ХЭҮК-т иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан гэх гомдол дийлэнх хувийг эзэлжээ.

ХЭҮК дээрх гомдол саналыг Коронавируст халдвар/ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11.6-т заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хяналт тавьж ажиллаж, эрх бүхий байгууллагуудад хүний эрх зөрчихгүй байх зөвлөмжийг цаг тухайд нь хүргүүлж шийдвэрлэж ажиллажээ. Дээрх өргөдөл гомдлыг шийдвэрлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор эрх бүхий байгууллага, албан тушаалтан, УОК-т Комиссын гишүүний шаардлага 6, Комиссын гишүүний зөвлөмж 4, Комиссын зөвлөмж 9, Комиссын санал 2-г явуулжээ. Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийг Ковид-19 цар тахал ба хүний эрх сэдвийн хүрээнд боловсруулж, ковидын хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, цаашид хохирол багатай даван туулахад анхаарвал зохих хүний эрхийн асуудлаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 40 санал хүргүүлжээ.