Мөнхбатын Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгоно

Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ. Энэхүү цолыг маргааш гардуулах аж. Тэрбээр Монголын жүдо бөхийн спортоос Гиннесийн дээд амжилт тогтоосон  анхны эмэгтэй тамирчин юм.

Мөн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн гавьяат билээ.