Нийт шүүгчийн хуралдаанаар МАХН-ыг татан буулгах хүсэлтийг хэлэлцэнэ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болно. Монгол Ардын Хувьсгалт намын дарга Н.Энхбаяр намынхаа үйл ажиллагааг зогсоосныг улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлээс хасах тухай хүсэлт ирүүлснийг Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэлэлцэхээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг товлосон байна.