УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн газрын зөвшөөрлийг цуцлах үүрэг өгчээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшил Жуковын талбайн газрыг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон талаар мэдээллэв. Тэрбээр, “Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороонд байрладаг талбайн ААН-үүдэд олгогдсон газар эзэмших эрхийг зөвшөөрлийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт даалгалаа’ гэв.