Өнөөдөр 10260 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.06.04/ явуулын дөрөв, суурин 41 цэгт 95 багийн 520 эмч, ажилтан ажиллах гэнэ. Ингэснээр 10260 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлчүүд дархлаажуулалтын эхний тундаа бүрэн хамрагджээ. Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд эхний тунд 1128, хоёр дахь тунд 15312, нийт 16440 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь буюу 953.764 нь эхний тунд, 81.5 хувь буюу 776.787 нь хоёр дахь тунд хамрагджээ. Ингээд дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр танилцуулж байна.