У.Хүрэлсүхийн ЗГ төрөөд удаагүй нялх биетэй эмэгтэйг таавчигтай зөөвөрлөсөн хэмээн огцорсон. Тэгвэл жирэмсэн хоёр эмэгтэй тус халдвараар нас барсан нь ЗГ-ын огцрох шалтгаан гэж АН-ынхан болон иргэд өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлж эхэллээ. ЭМЯ-ны өчигдөрийн мэдээллээр халдвар авсан 1152 жирэмсэн эмэгтэйн 12-ын биеийн байдал хүнд байна гэв. Мэдээллээр 12 эмэгтэй, тэдний хэвлий дэх үрс үхэл амьдралын заагт байгээ гэсэн үг.
Уг нь жирэмсэн эмэгтэйг таавчигтай зөөвөрлөсний төлөө огцорч байсны хажууд хоёр эмэгтэй хэвлий дахь үртэйгээ хорвоог орхисон нь ЗГ-ыг огцруулах хангалттай шалтгаан. Мөн УОК, Эрүүл мэндийн салбарын удирдлагууд ч хариуцлага хүлээх шалтгаан мөн.
Угаасаа Л.Оюун-Эрдэний засгийн газар огцрох уу, сайдууддаа өөрчилөлт оруулах уу гэсэн сонголтын өмнө ирээд буй. Учир нь МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН-ыг намдаа нэгтгэхийн тулд хэд хэдэн сайдын суудал амласныг намын дарга Н.Энхбаяр сонгуулийн маргааш нь нэхэж эхэлсэн гэх бор шувуу нисч байна.
Түүний хүслийг биелүүлэхийн тулд ХНХ-ын сайд Б.Ариунзаяа, Соёлын сайд Ч.Номин нарыг МАХН-аас нэгдсэн залууст өгнө гэх албан бус мэдээлэл байгаа ч одоо дээрх асуудлаас болж ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч мэдэхээр нөхцөл бүрдээд байна.
Тэгвэл ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу, хэдэн сайдаа үдэх үү гэдгийг цаг хугацаа харуулах бололтой.