С.Амарсайхан хоолны газруудыг түр хугацаанд заалаар үйлчлэхгүй байх санал гаргажээ

Цар тахлаас урьдчилан сэргийлэх Түр хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд цахим хэлбэрээр хуралдаж байна.

Хуралдааны үеэр Шадар сайд С.Амарсайхан “Хоолны газруудыг заалаар үйлчлэхийг, мөн амралт жуулчны газрыг түр хугацаанд хязгаарлах’ санал гаргалаа. Уг саналыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Тус хороо нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо юм.