Архангай аймаг хөл хорио тогтоох саналаа УОК-т хүргүүлжээ

Архангай аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар /2021.06.22/ коронавирусийн халдварын 1060 тохиолдол бүртгэгджээ. Үүний 586 нь сүүлийн 14 хоногт бүртгэгдэж, халдвар огцом нэмэгджээ.

Нөхцөл байдал үүнээс хүндэрвэл эмнэлгийн даац, чадамжаас хэтэрч хүний амь эрсдэх нөхцөл үүсэж болзошгүй тул аймгийн хэмжээнд нэн даруй бүх нийтийн бэлэн байдлын улаан зэрэгт шилжүүлэх саналтай буйгаа тус аймгийн Д.Золжаргал өнөөдөр УОК-т албан бичгээр хүргүүлсэн байна.