ТАНИЛЦ: “Victoria’s Secret’-ийн шинэ моделиуд

2019 онд Victoria’s Secret дотуур хувцасны загварын шоуг зогсоож байгаагаа тус брэндийг эзэмшигч L Brands компани зарласан. Учир нь тус шоуны үзэгчдийн тоо жилээс жилд буурсаар байсан. Тус шоуг 1995 оноос хойш 2019 он хүртэл тасралтгүй зохион байгуулсан юм.

Тэгвэл тус компани “Victoria’s Secret’-ийн цуглаан хэмээх долоон элч ажиллуулахаар болсон байна. Тэдгээр элч нар нь тус брэндийн өмнөх төрхийг бодвол илүү хүйсийн чиг хандлага, биеийн галбир, өнгө төрхийг багтааснаас үзвэл “Victoria’s Secret’ цаашид илүү өргөн хүрээнд олон төрлийн хүйсийн чиг баримжаатай, өөр өөр салбарын хүмүүст чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар зэхэж байгаа бололтой. Тус долоон элч дотор Африк гаралтай дүрвэгч, сэтгэл судлаач Адут Акеч, сэтгүүлч, зурагчин Аманда Де Каданет, цанын спортын тамирчин Эилийн Гү, хөлбөмбөгчин, ЛБГТИК+ эрхийг дэмжигч Меган Рапиное, хөвсгөр модел Палома Эльсессер, жүжигчин Приянка Чопра Жонас, жүжигчин, ЛБГТИК+ эрхийг дэмжигч Валентина Сампайо нар байна. Тэд цаашдаа брэндийн нүүр царай болж, шинэ загваруудыг өмсөхөөс гадна эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэх гэнэ.