Засгийн газар шүүхэд дуудагджээ

“Лантуун дохио’ ТББ-аас Баяр наадмын хурдан морины уралдаан хүүхдийн эрхийг зөрчиж байгаа тул Засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм. Тэгвэл тус байгууллагын нэхэмжлэлтэй холбоотой Засгийн газарт холбогдох хэргийг энэ ирэх сарын 6-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр оруулахаар болжээ.

Тодруулбал, “Лантуун дохио” ТББ-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргасан байна.