Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Цагаан-Эрэг гэдэг газарт гурван хүн Улиастай голыг явганаар гаталж байгаад нэг нь осолдсон тухай дуудлагыг онцгой байдлын албанд 6-р сарын 30-ны 13:36 цагт өгчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 31 км зам туулан 14:30 цагт очиж, Чингэлтэй дүүргийн харьяат 31 настай эрэгтэй Ц-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Тухайн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд мөн өдрийн 15:10 цагт Улиастай голоос цогцсыг олж, тус дүүргийн Цагдаагийн III хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.