Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад 33 нэршлийн эмийг нэмжээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар Хөнгөлөлттэй олгох эмийн нэр төрөлд дараах 33 нэршлийн эмийг нэмжээ. Тэдгээр эмийг ЭМДЕГ-тай гэрээ бүхий аль ч эмийн сангаас авах боломжтой бөгөөд цусны даралт бууруулах бэлдмэл болон уналт таталтын эсрэг бэлдмэлийг 70%-ийн үнийн хөнгөлөлттэйгээр, бусад эмийн бэлдмэлийг 30-50%-ийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. 

Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад орсон 33 эм: 

  • Уналт, таталтын эсрэг эм- Нейрокон, Кепрептол СР, Лириби
  • Тархины эд эсийг хамгаалах эм- Этекс Цитиколин
  • Ретровирусийн /гепатит В/ эсрэг эм- Гепвин 0.5
  • Цусны даралт бууруулах эм- Жублосар, Вальсакор Н 160, Вальсакор Н 80, Телмиста 40мг, Телмиста 80мг, Претеншион 40, Претеншион 80, Багровен 5мг, Багровен 10мг
  • Нянгийн эсрэг эм /антибиотик/- Бетаклав, Азибру 500, эрибру 500, Кларитрон, Азитрон, Ципрон, Метронидазол, Моксиклав
  • Зүрхний бах эмчлэх эм- Нипертен
  • Өвдөлт намдаах эм- Наклофен Дуо
  • Липид /өөх тос/ бууруулах эм- Роксера 10мг, Роксера 20мг, Аврора 10мг, Аврора 20мг
  • Ходоодны хүчлийг багасгах эм- Эста-20, Эста-40
  • Үе мөчний өвчнийг эмчлэх эм- Целкок
  • Дархлал дарангуйлах эм- Ципол-Н
  • Үрэвслийн эсрэг бэлдмэл- Индомон багтаж байна.