Ерөнхий сайд асан С.Баяр 347 хоног хоригдоод суллагдав

Ерөнхий сайд асан С.Баярыг магдлангаар суллах шүүх хурал өчигдөр/2021,07,05/ болж суллах шийдвэр гаргасан. Тэрээр Булган аймгийн Булган суманд байрлах 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан бөгөөд 347 хоног болоод ийнхүү магадлангаар суллагдаж буй юм.

Түүнийг албан тушаалын байдлаа ашиглан Петровисын шатахууныг Оюутолгойд шахахад нөлөөлсөн,  АНУ-д хууль бусаар дөрвөн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж, Анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял оноосон. Харин түүнд холбогдох Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн 2020 оны долдугаар сарын 23-нд болж, шүүхээс түүний ялыг 2.6 жил болгож бууруулсан юм.